Орших овогтой Цэдэндоржийн Сувдаа нь 1958 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Улаанбаатар хотын 5-р 10жилийн сургуулийг төгсөөд, АУДэС-ийг хүний их эмчийн мэргэжилээр суралцан 1985 онд төгсөж Баян-Өлгий, Хэнтий аймаг, Сонгино хайрхан дүүргийн эмнэлэг, УКТЭ буюу 1-р эмнэлэгт мэс засалч эмчээр 15 жил ажиллаж байсан. АУДэС-д суралцаж байх үед нь аав О.Цэдэндорж нь Улс төрийн хэргээр БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай заалт 49-ийн "А"-аар шорон, гяндан, өлсгөлөн, чанга дэглэмтэй колони, нутаг заагдан цөлөгдөж явсаар 10 шахам жилийн дараа эхнэр хүүхэддээ эргэж ирсэн боловч удалгүй хорлогдон нас барсан. Эцэг нь шоронд орсон цагаас тэдний гэр бүлийн амьдрал хэрхэн сүйрч, зарим нь энэ их дарамт шахалтыг даахгүй урваж шарваж, нүүр зүсээ хувиргаж байгааг охин Ц.Сувдаа нь өөрийн туулсан амьдралаа тэмдэглэл болгон, аавынхаа номтой хамт "Үхлийн босго алхсан хүмүүсийн өчил" номоо дахин хэвлүүлж байгаа нь энээ. Дахин хэвлүүлэх болсон шалтгаан нь 2014 онд 500 хувь хэвлэгдсэн энэ ном нь нийтийн хүртээл болж амжилгүй "муу хүмүүсийн гараар" устгагдан үгүй болсон учраас энэ удаа дахин хэвлэгдэж байна. Уншигч авхай та социализмын нэг намын дарангуйлалын үед улс төрийн хэрэг гэгчээр нэгэн гэр бүлийг үе удмаар хэрхэн хэлмэгдүүлж байгааг энэхүү бодит түүхэн номон тэмдэглэлээс унших болноо. Охин Ц.Сувдаа нь 2000 онд Белги улсад улс төрийн орогнол хүсэн Монгол орноос гарсанаас хойш сайн сайхан амьдарч яваа.
Бурхан ивээг...